1. Заавал-авах 1: Бомбер хүрэм. Биеийн тамирын хувцаснаас
үүдэлтэй энэ хүрмийг улаан хивсэн дээр харсан ч гайхахааргүй болж. Энэ
жил “bomber jacket” спорт бичгээ авч хаяад, шигтгээ, цэцэг зэрэг
чимэглэлээр илүү эмэгтэйлэг болон сайжирчээ. Нэгийг авчихсан байхад зуны
үл ялиг сэрүүн өдөр ямар ч хувцасныхаа гадуур шууд нөмрөөд гарч болно.
Үнэхээр ямар ч хувцсан дээр зохицно шүү!
2. Заавал-авах 2: Хар өнгийн цээживч. Эсвэл заавал “хийх” гэдэг
төрөлд ч орж магадгүй. Учир нь дэлгүүр гаралгүйгээр, өөрийн гэрт байдаг
жирийн хар өнгийн футболкыг доороос нь тайраад ч ийм загвартай болгочих
боломжтойгоороо онцлог. Цээживчний трендийг анхаарлын төвөөс холдох
байх гэсэн хүлээлттэй байтал, харин ч өдрөөс өдөрт илүү хүчирхэгжиж
байж. Эргэн тавтай морил! Уян хатан, хавтгай гэдсийг минь тодруулаг,
загварлаг LBT (little black top) минь!
3. Заавал-авах 3: Шохойн өнгөт юу ч байсан хамаагүй.Хоёр жилийн
өмнө гэнэт
“цахиур хагалж” эхлэхэд нь л авчихдаг байж гэж үү? Гэхдээ одоо ч
оройтоогүй. Уусгалттай, “сэрүүхэн” өнгөнүүд моодонд нэрээ улам сайн
шигтгэнэ үү л гэхээс хуучрах болоогүй нь тодорхой харагдаж байгаа.
4. Заавал-авах 4: Тунгалагжуулсан нь Зарим хэсгээрээ нэвт
үзэгдэх, гэрэлтсэн торон оруулгатай цамц, юбка, даашинзны аль нь ч байж
болно. Хөхний болон гуяны зураас бараг харагдахгүй. Тийм учраас хэтэрхий
илэн далангүй юм гэж цааргалж болохгүй шүү.
5. Заавал-авах 5: Цацагтай цүнх. Gucci, Valentino хоёр нэг л өдөр эмэгтэйчүүдийг цацагтай цүнхэнд дурлуулахаар шийджээ. Төлөвлөгөө ч амжилттай болсон юмсанж!
7. Заавал-авах 7: Үндсэн цагаан футболк. Жирийн нэг цагаан
футболкны үүрэг хувцаслалтанд маань улам бүр давамгайлж эхэллээ. Чиний
өмсөх ихэнх хувцастай зохицохоор, тэрхүү “төгс” цагаан футболк ийм
шаардлагуудыг хангах ёстой: Сул хэлхгэрдүү загвартай, дээрээ ганцхан
үгтэй эсвэл бүр хоосон, цэвэр даавуун материалтай.
8. Заавал-авах 8: Тюллэн юбка. Энэ юбка загварын тайзан дээр
харагдаагүй ч боловч фейшн блоггерууд үүнд хошуурч “дуусахгүй” байна.
Тиймээс чиний шүүгээнд ч гэсэн яагаад байж болохгүй гэж? Бодож
байгаагаас чинь ч олон удаа өмсөгдөнө шүү.
9. Заавал-авах 9: Үдээстэй сандааль. Энэ зуны хамгийн тачаангуй өндөр өсгийтүүд бүгд үдээстэй байх болно.
10. Заавал-авах 10: Поп-арт хээ. Дүүгийнхээ уншдаг комик номон
дээрх зургийг хувцсан дээрээ хэвлүүлж болох нь байна шүү. Поп зурагт
ашиглагддаг тод өнгөнүүд загварын хотуудыг будаж байна.
11. Заавал-авах 11: Бяцхан цүнх. Энэ цүнх бол чиний бичиг цаас,
том тэмдэглэлийн дэвтэр, 100 мл-тэй үнэртэй усыг багтаахад
зориулагдаагүй. Харин хувцаслалтыг чинь тодотгож, өдөр бүрийн стильд
чинь жижигхэн чамин гэрэл тусгахаар бүтээгдсэн юм.
No comments:
Post a Comment