Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Thursday, May 22, 2014

Сүлжмэл үсний шинэхэн санаанууд :)

Даарснаасаа болоод өдөр алгасалгүй малгай өмсдөг үе аль хэдийнэ ард хоцорч үсээрээ гайхуулах, гангарах цаг ирж байна. Харин энэ үед яана гээч. Өнгө өнгөөр будаж үсээ гэмтээхийн оронд хялбархан хэдэн сүлжээсийг хийгээд л өнгө төрхөө өөрчилчихнө. Хамтдаа хийгээд үзэх үү? 

                                                    Зүрхэн сүлжээс
Үсэндээ зүрхтэй болох нь байна шдээ. Энэ сүлжээсийг хийхийн тулд заагийг маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Эхлээд голоор нь яг тэнцүү хуваана. Дараа нь урд хэсгийн үсийг хуваахдаа зүрхний дугуй хэсгийг үүсгэж зааглана. Заагласан энгийн сүлжээсээр чанга сүлжиж өгнө. Хоёр талаас нь сүлжээд төгсгөл хэсэгт нийлүүлж сүлжээд гоёмсог боолт зүүгээрэй.  



                                                        Давхар сүлжээс
Үсээ хажуугаар нь зааглана. Яг тэнцүү биш, их бага хэмжээгээр хуваавал илүү зохицдог. Урд хэсгээрээ сүлжээс хийх үсээ үлдээгээд ард хэсгийг хоёр хуваана. Хуваасан хоёр үсээ ороож, ардаа шипилкээр тогтооно. Үүний дараа их хагалсан хэсгийнхээ үсийг тэнцүү хувааж энгийн сүлжилт хийнэ. Бага хэсгийг мөн адил сүлжиж өгнө. Сүлжсэн үсний үзүүр хэсгийг шипилкээр тогтоосон үстэйгээ нэгтгэж тогтоогоод л болчихлоо. 
                                     
                                                        Бонус - Бантикан засалт
Үсээ дээш боогоод гүйцэт гаргахгүйгээр үзүүр хэсгийг үлдээнэ. Зургийн дагуу бөмбөгөр болсон үсээ тэнцүү хоёр хэсэгт хувааж, өө сэвийг нь далдалж өгнө. Хуваасны дараа урд үлдээсэн үзүүрээрээ дунд хэсгийг дарж ардаа гаргаж ирнэ. Ингээд бантик хэлбэрт орсны дараа шипилкээр ард хэсгийг сайтар тогтоож өгөхөд л болно.
 

                                                                 Нэг талт сүлжээс
Үсээ өөрийн зааглалтаар хоёр хуваана. Сүлжээс хийх талынхаа эхлэл хэсэгт гурван хэсэг үс ав. Тэгээд энгийн сүлжилтээр сүлжиж араас нь үс оруулах маягаар явсаар үзүүрийг нь дуустал сүлжинэ.
 
Шуулттай сүлжээс
Энийг хийхийн тулд шуухад зориулсан зориулалтын боолт хэрэг болно. Үсээ үзээрээс нь уг руу сөрж самнаад угаа босгож өгнө. Угаа босгосны дараа дээрээ нарийхан боолтоор боогоод дээрээс нь зориулалтын шуултын боолтоор боож өгнө. Зурагт үзүүлсний дагуу дээрээс нь дахин нэг боолтоор давхарлаж боосны дараа үзүүр хэсгийг нь хоёр хэсэгт хуваагаарай. Хуваасан үсээ энгийн сүлжээсээр сүлжиж, дээш шуусан үсээ ороогоод тогтоогоод л болчихно.  

Гоёлын сүлжээс
Хажуу сүлжээстэй адилаар үсээ сүлжээд үсний төгсгөл хэсгийг дээш шууж, гоёмсог хавчаараар тогтоож өгөөд л болно. 
 

No comments:

Post a Comment