Тослогийн булчирхайн үйл ажиллагаа хэт их явагддаг арьсны хэсгүүдээр шар үсний сүвэнд тэлэлт үүссэнийг “нүхжилт” гэж нэрлэдэг. Харин батгашилтаас үүдэлтэйгээр үлдсэн нүхжилт, арьсны үхжмэл хэсгийг “сорвижилт” гэнэ. Нүхжилт сорвижилт хоёр тусдаа зүйл боловч эмчлэх арга, ерөнхий шинж чанараараа бол адилхан гэж ойлгож болно.
Бидний нүхний хэмжээ генэнд маань бичигдсэн байдаг. Гэхдээ арьсны нүхнүүдийг анх байсан хэмжээнээс нь томруулж, “нүхжилт” болгодог гадны олон хүчин зүйл бий.
1. Үхэжсэн арьс нүхний ханыг бөглөж байрлан, тослогийг гадагшлуулалгүй хорьсноос үүдэлтэйгээр томорч болно. Нүхэн дотор бөөгнөрсөн тослог агаартай урвалд орсноор хар батга үүсч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэмжээг нь тэлдэг. Яг л чих цоолсны дараа ээмэг зүүх тусам нүх нь томордогтой адил.
2. Нарны хэт ягаан туяа, хөгшрөлт бол нүхийг томруулдаг дараагийн чухал хүчин зүйл. Хоёулаа л арьсны нягтралыг дэмжигч систем болох коллаген, эластин хоёрын нягтралыг бууруулдаг. Коллаген багассанаар арьс суларч, өө сэвүүдийн хэмжээ илүү томордог.
3. Тослог ихтэй арьстай мөртлөө өтгөн, тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж нүхээ бөглөснөөр томорсон ч байж болно.
Пилинг:
Гоо сайхны эмнэлэгт алфа болон бета химийн хүчилтэй пилингийг түрхэж өнгөн давхаргыг унагаан, шинэ арьс гаргах эмчилгээг хийдэг. Нэг удаагийн пилинг 15-30 минут болдог. Хэдийгээр пилингийн үйлчилгээг хийдэг олон гоо сайхны салон байдаг боловч манайх шиг хуурай уур амьсгалтай оронд дараах үр дүн нь сөргөөр илрэх тохиолдол олон байдаг.
Co2 лазер эмчилгээ:
Одоогийн байдлаар нүхжилтийг арилгах хамгийн үр дүнтэй аргаар олон улсад Co2 fraxional laser-ийг зөвлөж байгаа. Энэхүү лазер эмчилгээ нь физикийн туяагаар арьсны өнгөн хэсэг дэх үхжилт, гэмтэлтэй хэсгийг гуужуулж, шинэ арьсыг нөхөн төлжүүлэх замаар нүхжилтийг арилгадаг. Шуудхан тайлбарлахад хуучин, гэмтсэн, нүхэжсэн ил арьс чинь бага багаар гуужин унаж, цаанаас нь шинэ, огтхон ч эвдэрч, нүхжээгүй арьс гарч ирнэ гэсэн үг юм.
Нүхжилт нь арьсны 3 давхаргын эхнийх буюу эпидермис дээр үүсдэг бөгөөд тийш нэвтэрсэн лазерийн бичил элементүүд коллагений түвшинг өргөж, эсийн түвшинг нэмэгдүүлснээр давхар арьсны нягтаршлыг сайжруулдгаараа зөвхөн гуужуулдаг бусад эмчилгээнүүдээс давуу талтай. Физик туяаны нөлөөгөөр үржсэн арьсны амьд эсүүд нь өнгөн хэсгээ түрж унагаагаад, илүү чангарсан шинэ арьсыг гаргаж ирдэг гэж ойлгож болно.
Нүхжилтийг бүрэн арилгах эмчилгээ одоогоор нээгдээгүй байгаа ч, төгсөд хамгийн ойртож, гүнээс нь эмчилж эрүүлжүүлдэг аргад лазер эмчилгээ л ороод байгаа юм. Хүмүүс лазер эмчилгээг хорт хавдрын үед хэрэглэдэг цацраг идэвхит туяатай андуурдаг боловч, Co2 fraxional laser нь физик туяа учраас хор нөлөө хамаагүй багатай гэдгийг дуулгахдаа баяртай байна.
Ийм төрлийн лазер эмчилгээг нүхжилтийн гүн, хэмжээнээс хамаараад янз бүрийн хугацаатайгаар, сард нэг удаа курс маягаар хийдэг. Гоолингоогийн олж мэдсэнээр “Dermaesthetic beauty clinic” нь Co2 Fraxional Laser-ийн эмчилгээг мэргэжлийн түвшинд, хүн хүний онцлогт тохируулан хийдэг юм билээ. Эхний ээлжинд биечлэн очоод өөрийн арьсыг оношлуулан, зөвлөгөө авснаар яг ямар эмчилгээг хэдэн сар хийлгэх ёстой гэдгээ тодорхой мэдээд аваарай. Эмчилгээний хугацаа, төлбөр, төрөл зэрэг нь арьс болгонд өөр учраас очоод уулзах нь утсаар ярьснаас хамаагүй дээр болохыг үйлчлүүлэгчийн хувьд батлан хэлж чадна.
Хаяг нь: УИД-ээс АСА Цирк орох замд бий.
Утсаар асуух зйл гарвал: 88112201, 88015442
Facebook хуудас нь харин энэ: https://www.facebook.com/pages/Dermaesthetic-beauty-clinic-Mongolia/357340411048265
Жич: Эмч нарынх нь өөрсдийнх нь арьс ямар гоё өө сэвгүй гээч? Европын холбооны улсад гоо сайхны эстетик (мэсгүй) эмчилгээгээр суралцаж мэргэшсэн учраас гоо сайханчийн богино сургалтанд суусан эмч нартай харьцуулахааргүй санагдсан. Харагдах үзэмжээ даатгадаг учраас гоо сайхны эмчээ сайн сонгох хэрэгтэй шүү.
Нүүрээ долоо хоногт хоёр удаа скрабаар тогтмол угааж байгаарай. Энэ нь чиний нүхийг бөглөөд байгаа үхэжсэн, хуурай арьсыг цэвэрлэж, бохирдлыг гарган нээх болно. Элсэн чихэр, үр тариан, самар, сарнайн дэлбээ зэрэг зөөлөн, органик найрлагатайг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ гуужуулагчийг хэт ойр хэрэглэж болохгүй, учир нь арьсыг өмнөхөөсөө ч их тослог ялгаруулахад хүргэж болзошгүй.
Мөн бета гидроксийн хүчил буюу салицилийн хүчилтэй, өөр ямар ч хүчтэй найрлагагүй гелэн эсвэл шингэн хэлбэрийн гуужуулагч хэрэглэж болно. Энэ нь үхэжсэн арьсыг унагахаас гадна нүхний дотор талд ч хүрч үйлчилснээр тослог чөлөөтэй ялгарч, нүхнэмж томрохгүй байхад нь нөлөөлдөг.
2. Тосон суурьтай бүтээгдэхүүнээс зайлсхий:
Яагаад гэдгийг нь хэлүүлэлтгүй мэднэ биз дээ?
3. Цэвэрлэгчээ зөв сонго
Зөөлөн, усанд уусамтгай нүүр цэвэрлэгч л хэрэглээрэй. Гелен, шингэн хэлбэртэй байвал сайн. Шахмал гар нүүрийн савангаас зайлсхий. Нүүрийг хуурайшуулдаг ийм төрлийн цэвэрлэгч нь арьсны эмчлэгдэх явцыг удаашруулж, ялангуяа батганаас үүдэлтэй сорвижилтын нөхөн төлжилтийг удаашруулдаг. Мөн зарим саванг хэлбэрт оруулахын тулд ашигладаг материал нь мөн л нүхийг бөглөж болзошгүй байдаг.
4. Илүүдэл тослогийг арьснаасаа зайлуул:
Шавран маскнууд нь илүүдэл тослогийг шингээн авахад хамгийн сайн.
5. Эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүл:
Эсийн үйлдвэржилтийг нэмэгдүүлэх нь нүхийг хэвийн үйл ажиллагаа явуулахад тустай. Хамгийн үр дүнтэй нь ретинойдын төрлийн найрлагатай буюу Retin-A, Tazorac, Avita, Renova, Differin зэргийг агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд юм. Ретинойдууд нь хөгшрөлтийн эсрэг ч үйлчилгээтэй учраас давхар ашигтай.
6. Үргэлж SPF-ээ түрх
Зугаалгаар явах гэж байсан ч арьсандаа ямар нэг байдлаар нарны хамгаалалтын бүтээгдэхүүн хэрэглээрэй. Нарны хорт туяа бол арьсны уян хатан байдлыг арилгаж, нүхийг томруулдаг гол хүчин зүйлсийн нэг юм.
7. Бүр болохгүй бол...
Гоо сайханч, эмчээсээ асууж байгаад жирэмснээс хамгаалах гормоны төрлийн эм ууж болно. Хэт тослогжилттой хүмүүсийн хувьд нүхжилтийн үндсэн шалтгаан болох тослогийг өндөрсгөдөг гормоны үйлдвэржилтийг бууруулснаар асуудал хүндрэхгүй өнгөрч болно.
No comments:
Post a Comment