Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд

Thursday, May 22, 2014

Хөөрхөн ягаан бошинз

Өөртөө ямар хувцас хийгээд өмсчихдөг амьжиргаатай Гоолингоо бүсгүйчүүддээ ахин нэг хөөрхөн санааг бэлдээд байна. Хамгийн гол нь яг ийм ягаан өнгөтэй материал сонгоорой. Бас хатуувтар биетэй байвал бүр сайн. Зурган дээр хэрэглэгдэж байгаа материал 5мм зузаантай. Хуниас нугалаастай (pleated) юбка моодонд орж байгааг өмнөх нийтлэл дээрээс уншсан биз дэ
 
 


1. Бошинзоо хэр урт байлгахаа баримжаалаад түүнээсээ 2см урттайгаар тооцож калькан цаасан дээрээ зурган дээрх шиг дүрс зурж хайчил. Өргөн нь 10 см байвал зүгээр. 

  

2. Одоо даавуугаа бэлдэнэ. Ижил дүрс, хэмжээтэй байх учраас давхарлаад хайчилчихвал цаг хэмнэнэ. Энэ бошинзод 7 хэсэг орсон болно. 

  

3. Бэлдсэн даавуунуудаа 3-4 давхарлаж байгаад дээр нь цаасаа тавьж зүүгээр тогтоо.

  
4. Харин одоо яг ирмэгийнх нь дагуу хайчилж ав. 
 
5. Давхраар нь хайчилсан болохоор илүү гарсан, эсвэл дутсан хэсэг байна уу сайн нягтлаарай. 
 
6. Хайчилсан хэсгүүдээсээ зах захаар нь хооронд нь нийлүүлж байгаад зүүнүүдээрээ зурган дээрх шиг тогтоож өг. Ингэвэл оёход гулгахгүй амар байдаг.  
 
8. Одоо хатгасан захуудаа бүгдийг нь нийлүүлж оёорой. Нэг захынх нь багахан хэсгийг оёлгүй үлдээгээд цахилгаан хийнэ. 
 
 
 
 
За ингээд бэлэн боллоо.

No comments:

Post a Comment